Categories
мэдээ нийгэм

“Ulaanbaatar Auto Show 2015” авто үзэсгэлэн болно

Дэлхийн шилдэг автомашины брэндүүд нэг дор цуглах “Ulaanbaatar Auto Show 2015” автомашины үзэсгэлэн Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2015.06.06-06.08-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд Ford, Hyundai, Jeep, Kia, Nissan, Toyota, Volkswagen, Subaru зэрэг брэндүүдийн шинэ, шилдэг загварын автомашинууд танилцуулагдана.

Та бүхэн “Ulaanbaatar Auto Show 2015” үзэсгэлэнд хүрэлцэн ирсэнээр
дистрибьютор компаниудын онцгой хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахын
зэрэгцээ оригинал сэлбэг хэрэгсэл, баталгаат засвар үйлчилгээний тухай
нэдсэн мэдээлэл авч даатгал, санхүүгийн түрээс, автомашины нэмэлт
тоноглол, гоёл чимэглэл, дагалдах хэрэгсэл зэрэг тус салбартай холбоотой
байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах боломжтой.

Энэ удаагийн автомашины үзэсгэлэнгийн онцлог нь МАДА буюу Монголын
Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-н гишүүн компаниудын албан
ёсоор төлөөлдөг брэндүүд оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Учир нь
монгол орны цаг агаар дэд бүтцийн онцлогт тусгайлан тохируулж
үйлдвэрлэсэн, 0 километр бүхий автомашинуудаас сонголтоо хийн газар дээр
нь хамгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн түрээсийн үйлчилгээнд
хамрагдаж даатгалаа хийлгэх боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *