Categories
мэдээ нийгэм

Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Үндэсний
аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд
зохион байгуулдаг марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр
эхэллээ. Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны
удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг ажиллаж байгаа ажээ.

Тэмцээнд байнгын бүрэлдэхүүний зургаан салаа, хугацаат цэргийн 3 салаа,
эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба
хаагчид оролцож байгаа юм.

Марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээн гарааны өмнөх
ажиллагаа, марш үйлдэх гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж ирэх амралтын
өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болно.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын
дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч
генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал
З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ,
ЗХЖШ-ын болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий
байгууллагуудын удирдлага, шүүгчид тэмцээнд оролцож байгаа
байгууллагуудын удирдлага, баг, тамирчид оролцож байна хэмээн Батлан
хамгаалахын яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *