2013 оноос хойш Ойрхидорнод, Европ, Азийн 25 улсад бүртгэгдээд байгаа коронавирусээр үүсгэгддэг, шинэ халдварт өвчин юм.
Одоогоор дэлхий дахинд нийт лабораториор батлагдсан 1174 тохиолдол, нас баралтын 442 (37.6%) тохиолдлыг ДЭМБ–аас албан ёсоор мэдээлээд байгаа юм.
БНСУ-д 2015 оны 6-р сарын 4-ний байдлаар Коронавируст халдвар (МERS-CoV)-ыннийт 35 тохиолдол, 2 нас баралтыг мэдээллээд байна. Мөн эдгээрийн өвчтөнүүдийн хавьтал 1000 орчим хүнийг бүртгэж, ойрын хавьтлуудыг тусгаарлаж хяналтанд авсан байна.
Анхны тохиолдол нь 5 дугаар сарын дундуур Ойрхи дорнодоор аялж байгаад БНСУ-д буцаж ирээд өвдөж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, коронавируст халдвар (МERS-CoV)-аар өвчилсөн болох нь сүүлд оношлогдсон өвчтөн юм.
Дараагийн тохиолдлууд нь анхны тохиолдолтой хавьтал болсон гэр бүлийн гишүүд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтөнүүд, эргэлтээр ирсэн хүмүүс болон эрүүл мэндийн ажилчид байна. (Мөн Хятадад бүртгэгдсэн 1 тохиолдол үүнтэй холбоотой). Хятадад бүртгэгдсэн тохиолдол нь дээрх анхны тохиолдолтой хавьтал болсон ба Хятад уруу аяласныхаа дараа оношлогдсон байна.
Хоёрдох тохиолдлын хавьтал 5 хүн шинээр өвчилсөнийг мэдээлж байна.
Нас барсан 2 тохиолдол нь хоёулаа анхны тохиолдолтой холбоотой 57 настай эмэгтэй болон 71 настай эрэгтэй юм.
ДЭМБ-аас дараах зөвлөмжийг өгч байгаа:
- Бүх хавьтлуудыг хавьтал болсон өдрөөс хойш14 хоногийн турш асуумж авч, тусгаарлан, хяналт тавьж хэрэв шинж тэмдэг илэрвэл маш хурдан тусгаарлаж, эмчилгээ хийх шаардалагатай.
- MERS-CoV халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн байгууллагуудын Халдвараас урьдчилан сэргийлэх болонхяналт тавих арга хэмжээг онцгой анхаарахыг зөвлөж байна.
- MERS-CoV-т халдвартай өвчтөнийг эрт илрүүлэхэд төвөгтэй. Учир нь ерөнхий амьсгалын замын халдварын шинж тэмдэгүүд илэрдэг ба MERS-CoV-ын вирусын халдварын үед өвөрмөц илэрдэг шинж тэмдэг байхгүй. Ийм учраас эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах халдвар хамгаалалтын дэглэмийг байнга мөрдөж ажиллах хэрэгтэй.
- Чихрийн шижин, бөөрний дутагдал, уушгины архаг өвчин, дархлаа дарангуйлагдсан хүмүүс МERS-CoV-т халдвараар хүндрэх өндөр эрсдэлтэй байна.
- Мал амьтан болон тэмээнийаж ахуй, худалдааны захаар явахдаа мал амьтанд хүрэхээс зайлсхийх. Тэмээний түүхий сүү, мах, шээс хэрэглэхгүй байх.
- Гараа угаах, ариун цэвэр эрүүл ахуйн ерөнхий арга хэмжээг дагаж мөрдөх.
- Хүнсний ариун цэврийг сахих, усыг буцалгаж уухыг зөвлөж байна.
- Амьсгалын замын цочмог халдварынтандалтыгүргэлжлүүлэхийгДЭМБ-аас гишүүн орнуудад уриалж байна.
- Амьсгалын замын цочмог халдвар, томуу, уушигны хатгалгаанытандалтыгүргэлжлүүлэхийгДЭМБ-аас гишүүн орнуудад уриалж байна.
- Энэ үйл явдалтай холбоотойгоор ДЭМБ-аас хилийн нэвтрэн орох цэгүүд дээр тусгайлсан зөвөлгөө өгөөгүй байна. Одоогоортээврийн болон худалдааны үйл ажиллагаанд хязгаарлалт тавиагүй байна.
Манай улсын тухайд Коронавируст халдвар (МERS-CoV) гараагүй.
Ойрх дорнодын улс орнуудад 2013 оноос цөөн тохиолдол гарч байсан Коронавируст халдвар (МERS-CoV) ойртож, манай хөрш БНХАУ-д бүртгэгдэж, манай иргэдийн олноор зорчдог БНСУ-д том дэгдэлт байдлаар гарч байгаа нь эрсдэл үүсгэж байна.
Тухайлбал Улаанбаатар- Сеулийн хооронд өдөрт хоёр удаагийн нислэгээр 500 орчим зорчигч ирж, явж байна. Эдгээр хүмүүсийн дотор эмчилгээний зорилгоор Солонгосын эмнэлгүүдээр үйлчлүүлэгчид олон байх магадлалтай юм. 2003 оны САРС-ын үеэр Хөх хотод эмнэлэгт эмчлүүлж байсан манай иргэд САРС-ын халдвар аваад орж ирж байсан сургамж бий.
Солонгост сурч байгаа оюутнууд амралтаараа нутагтаа ирэх болж байна.
Өвчин гарсантай холбоотой нөхцөл байдлаас болоод Солонгост байгаа манай иргэд эргэж ирэх нь нэмэгдэж болзошгүй гэх мэтийн халдвар зөөвөрлөгдөж ирэх эрсдэлүүд бий болж болох юм.
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор иргэддээ сэрэмжлүүлэх, мэдээлэл өгөх, хилийн нэвтрэх боомтуудад тавих хяналтыг идэвхжүүлэх, болзошгүй тохиолдолд бэлэн байдлыг хангах, эмнэлэг, эм, оношлуур, багаж аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгах бодис, эмнэлэг, хил, гаалийн ажилтнуудыг сургах гэм мэтээр арга хэмжээ авах шаардлага үүсч байна.
Манай иргэд, байгууллагын анхаарах, нэн даруй хийх зүйл бол:
- Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд үнэн бодит мэдээллийг сайн хүргэж мэдээллэх нь зүйтэй юм.
- Корона вирусын халдвар гарч байгаа улс орон уруу албан болон хувийн зорилгоор аль болох явахгүй байх, хойшлуулах, байдлыг түр харах.
- Тэндээс зочин, хүн урихгүй байх,
- Мал амьтан ялангуяа өвдсөн, үхсэн тэмээ малд ойртохгүй, сүү, махыг сайтар болгож, усыг буцалгаж хэрэглэх
- Гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, цэвэрхэн байх
- Чихрийн шижин, бөөрний дутагдал, уушгины архаг өвчин, харшил, дархлаа дарангуйлагдах өвчин эмгэгийг эмчлүүлэх, эрүүлжих
- Өвчтэй (халуурсан, ханиасан, зовиуртай) хүнтэй 1 метрээс ойр зайд хавьтахаас болгоомжлох г.м
Цаашдаа бэлэн байдлаа хангахад чиглэсэн арга хэмжээнүүд авах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас зөвлөж байна.