Ховд аймгийн Буянт суманд 38 настай малчин эр боомоор өвчилсөн ямааны махыг хүнсэндээ хэрэглэсэн байна. Түүний зүүн гарын дунд хуруундулаан хүрэн шарх үүссэн, бугуйнаас урагш хаван, хавдартай байгаа учраас өвчтнөөс сорьц цуглуулан шинжилж байгаа аж. Түүнчлэн Буянт, Мөст сумдад малын боом өвчин бүртгэгдэж, 11 ямаа өвчилсөн байна. Лабораторийн шинжилгээгээр онош батлагджээ.
Эх сурвалж: ЗӨСҮТ