Categories
мэдээ нийгэм

Үхсэний хохийг дууддаг ямар харгис нийгэм болсон тухай нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

Монголд хамгийн олон уншигч, захиалагчтай “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжлагаар наадам айсуй энэ өдрүүдэд тод манлай уяач Д.Ононгийн “түмнийх” галыг онцолж байна.

Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн ярилцлага нийтлэгдлээ. Газар тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар зохицуулалтууд орсон тухай тэрбээр дэлгэрэнгүй ярьжээ. Мөн улс төрийн нүүрт УИХ-ын чуулганы хуралдаан, өргөн баригдсан хуулийн төсөл, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зэрэг үйл явдлуудыг тусгасан байна.

Улсын баяр наадмыг сурвалжлах телевизүүдэд хязгаар тавьж, цөөхөн телевизэд эрх олгох тухай саналыг наадмын комиссын хуралдаанаар дэд сайд Я.Төмөрбаатар гаргасан. Ардчилсан чөлөөт хэвлэл мэдээллийн юу хийхийг дарга нар заахаа байгаад 20 жил болсон тухай нийтлэлийг сонины II нүүрээс уншина уу.

Баримт, үзэл бодол нүүрт “Сэжигтний хүүхдийг зулбуулан шүүх гэдэг, хүний өвчнөөр даажигнаж, үхсний хохийг дууддаг ямар харгис нийгэм бэ” нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдал нүүрт загвар өмсөгч, модель Ч.Сүбээдэй юуны улмаас амиа алдсан тухай сурвалжлага нийтлэгдлээ. Мөн талийгаачийн найз бүсгүй байсан топ модель С.Төгсийн ярилцлага багтжээ. Энэ нүүрт ажил хаяж байсан нийтийн тээврийнхний ажилчдын гэртээ ганцаараа цоожлогдсон балчир хүүхэд харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээллийг тусгалаа.

Дэлхийн мэдээ нүүрт өмнөд Солонгос руу аялах 7000 жуулчин аяллаа цуцалсан тухай, цахилгаан шатыг бие засах өрөөтэй болгох гэж байгаа, Тони Блейрийг шинэ ажилд томилсон зэрэг мэдээллүүд нийтлэгдлээ.

Сав шимийн ертөнц буланд соргог бөхөн, бөгтгөр бөхөн амьтан сүйрлийн ирмэгт ирсэн тухай нийтлэл гарлаа. Казахстаны уудам талд соргог бөхөн үй олноороо үхэж үрэгдэн хиарч байгаа тухай энэ нийтлэлээс тольдоорой. Чухам юунаас болж ийн Улаан номд орсон амьтан устаж мөхөхийн ирмэгт тулсныг судлаач мэргэжилтнүүдийн шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр тайлбарлажээ.

Нийгэм нүүрээс хамгийн олон гадаад хэл мэддэгээрээ ард түмэнд танигдсан Б.Арго багшийн ярилцлагыг уншаарай. Тэрбээр “Надад ус уух хувийг монгол эмч нар маань өглөө” хэмээн талархан ярьжээ. Б.Арго багш удаан хугацаанд эмчилгээ хийлгэж, сахарын өвчний улмаас мэс засалд орсон бөгөөд биеийн байдал нь дээрджээ. Мөн энэ нүүрт үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

Хорвоогийн сонин хачин нүүрээс гадаад төрх, хүйсээ солиулж эмэгтэй хүний дүрд хувирч, нэрээ хүртэл Кэйтлин болгосон Брюс Женнерийн тухай сонирхолтой нийтлэлийг уншаарай. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт твиттерт нэгдэж “Зэйтлиний ертөнцөд тавтай морил” гэж жиргээд дөрөвхөн цагийн дотор нэг сая дагагчтай болж Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Брак Обамагийн урд гишгэж байгаа ажээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан”
компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”,
“Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л
цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь
сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ
УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *