Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн үзүүлэх тоглолт хийнэ

Энэ бямба гаригийг нийслэлчүүд
Автомашингүй өдөр болгон тэмдэглэж марафон гүйлт, чоперчдын парад,
дугуйн экстрим спорт, хийн дасгалын үзүүлбэр зэргийг зохион байгуулж
байгаа. Зам тээврийн осол гэмтэл гэмтлээс сэргийлэх, аюулгүй байдлыг
хангах чиглэлээр явуулж байгаа энэ өдрийг “Хүүхдийн аюулгүй байдлыг
хангая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд
цэцэрлэгийн хүүхэд багачууд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлэх
тоглолт хийж, “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжигчилсэн
тоглолт, “Дүдү” хүүхдийн угсардаг машины танилцуулга зэрэг олон үйл
ажиллагаа болох юм.

-ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ӨДӨР БҮР 500 ГАРУЙ ХҮҮХЭД НАС БАРЖ БАЙНА-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зам
тээврийн ослоор жилд 186.300 хүүхэд, өдөр бүр 500 хүүхэд нас барж
байгааг мэдээлжээ. Харин манай улсын хэмжээнд 2014-2014 онд зам
тээврийн осолд 14.151 хүүхэд өртсөн тооцоо гарчээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын
суурин төлөөлөгч Су Ньюнт У “Зам тээврийн осолд өртөж байгаа
хүүхдүүдийн 78 хувь нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа буюу
зам хөндлөн гарч, замын ойролцоо тоглож байхдаа осолд орсон байна.

Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд
жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, согтууруулах
ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байхыг ДЭМБ-аас дахин зөвлөж
байгаа юм. Цаашилбал, Монголын нөхцөлд хүүхдээ зориулалтын суудалд
суулгахгүй, хамгаалах бүс зүүлгэхгүй автомашинд авч явж байгаа нь хүүхэд
бэртэж гэмтэх, осолд өртөж амь насаа алдах эрсдлийг дагуулж байна
гэлээ.

АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ЧИНГИСИЙН ТАЛБАЙД БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА-

  • Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх
    талаар олон нийтийг мэдээллээр хангах тусгай тоноглогдсон автобус
    09:00-17:00 цаг хүртэл ажиллаж иргэдэд мэдээлэл түгээнэ.
  • Анхны тусламж үзүүлэх талаар өсвөр үеийнхэнд болон иргэдэд 09:00-17:00 цагийн хооронд сургалт явуулах
  • Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрхэн хэрэглэх, ач холбогдлын талаар иргэдэд сурталчлах, зааварчилгаа
  • Дугуйн парад 15:00 цагаас явагдана.
  • Хийн дасгалын үзүүлбэр
  • Цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлбэр
  • Бүх нийтийг хамарсан “Алхалт, Алхалт, Алхалт” гимнастикийн үзүүлбэр 12:00 цагаас гарна
  • “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжиглэсэн тоглолт
  • Дугуйн Экстрим спорт үзүүлбэр
  • Дүдү хүүхдийн угсардаг машины танилцуулга хийгдэж, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан
  • Байгууллага, олон нийтийн парад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *