Categories
мэдээ нийгэм

Маргааш Чингисийн талбайд 100 хос вальс эргэнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн
хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон
арга хэмжээ болох “Венийн үдэш” цэнгүүнийг хоёр дахь удаагаа маргааш
17.00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Цэнгүүнд
Венийн вальсын ая эгшиглэн 100 хос бүжиглэх юм.

“Венийн үдэш” цэнгүүнд И.Штраусын
бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар”
зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэнэ. Монголын урлагийн
шилдгүүд нэг дор цугларах уг цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри Улсын
удирдаач Маттhias Fletzberger, Монгол Улсаас Урлагийн гавьяат зүтгэлтэн,
удирдаач Н.Бүтэнбаяр, Н.Туулайхүү, удирдаач Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар
ажиллаж байна. Тоглолтын Ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар
чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *