Categories
мэдээ нийгэм

“Шударга ёс” эвсэл Оюутолгойн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэв

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж,
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөний
талаар байр сууриа илэрхийллээ. Тэд төлөвлөгөө нэртэй гэрээнд зохих
засвар оруулж, тохиролцох ажлыг 14 хоногт багтаан УИХ-д илтгэхийг
Засгийн газраас шаардлаа.

Учир нь гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж хууль
тогтоомжтой уялдуулах, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан
ашигтай байх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.
Мөн Монголын хууль тогтоомжийг зөрчсөн, эрх ашгийг илт хохироосон,
хүртэх үр өгөөжийг бууруулсан зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй
гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *