МХЕГ-аас зохион байгуулж буй “ЭРҮҮЛ ХӨРС-ЭРҮҮЛ ХҮНС” аяны хүрээнд НМХГ,
ХХААЯ-тай хамтарч Нийслэлийн хэмжээнд ундны ус түгээж буй худгуудад
ундны ус зөөвөрлөдөг хуванцар савны хор хөнөөлийг анхааруулсан зурагт
хуудас тарааж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан мэргэжилтнүүд өчигдөр
гэр хорооллын худгуудад очиж, хуванцар савны хор хөнөөлийн талаар
иргэдэд мэдээлэл өгчээ.