Categories
мэдээ спорт

Т.Санчир Филиппиний багтай гэрээгээ цуцалжээ

Монголын Сагсан бөмбөгийн шигшээ багийн
тамирчин Т.Санчир Филиппиний “Гинебра Сан Мигель” багтай өнгөрсөн
дөрөвдүгээр сард гэрээ байгуулж, тус улсын лигт тоглож эхлээд удаагүй
байсан. Гэвч тэрээр өөрийн цахим хуудсандаа Филиппиний багтай гэрээгээ
цуцлахаар болсноо дуулгажээ.

Т.Санчир энэ талаар өөрийн цахим
хуудаснаа “Ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг
дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс
анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад, өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал
дээр асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг хэлтэй болохоор.
Дэмжсэн бүх хүмүүстэй болон Bold Maagii-даа баярлалаа. Их туршлага
боллоо” гэж бичжээ. Ийнхүү Т.Санчир тун удахгүй эх орондоо эргэн ирэх
юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *