Categories
мэдээ нийгэм

Иргэдийн гаражийг урьдчилан мэдэгдэлгүйгээр буулгажээ

Өнгөрсөн сарын 30-ны орой “Ноёд
констракшн” компани иргэдийн гаражийг буулгажээ. Тодруулбал, Баянзүрх
дүүргийн тавдугаар хороо, 15-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах иргэдийн
албан ёсоор эзэмшдэг гаражийг “Ноёд констракшн” компани 5 дугаар сарын
30-ны шөнө 22 цагийн орчим буулгаж эхэлсэн байна. Энэхүү хууль бус
үйлдлийг нь эсэргүүцсэн иргэдийг очиход бөхчүүд болов уу гэмээр том
биерхүү залуус хамгаалалтад гарч, дотогш нэвтрүүлэхгүй байсан аж. Зарим
иргэд машин нь гараж дотор байгааг учирлаж авахыг хүссэн боловч
оруулалгүй, хөөж туун хүч хэрэглэжээ.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэд “Ингэж
нураах байсан юм бол анхнаас нь яах гэж гараж барь гэж зөвшөөрөл өгсөн
юм бэ? Нийслэлд удирдлага гэж байна уу? Иргэдийн өмч, зөвшөөрөлтэй газар
руу жирийн нэг компани дураар авирлан халдаж, нийслэлийн удирдлагаас
толгой илүү мэдэлтэй гэдгээ харуулж биднийг тавлаж байна. Хотын дарга
энэ асуудлыг анхааралдаа аваасай” хэмээн хүсч байгаагаа Улаанбаатар
хотын захирагч Э.Бат-Үүлд уламжлав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *