Хятадын Янцы буюу Хөх мөрөнд даваа гаригийн орой “Дорнын од” нэртэй хөлөг онгоц живсэн байна. “Синхуа”-гийн мэдээлснээр хөлөг онгоцонд 458 хүн зорчиж явжээ.
Хөлөг хүчтэй шуурганд дайрагдан богино хугацаанд живсэн гэж аврагдсан ахмад нь хэлжээ. Осолдсон онгоцонд багийн 47 гишүүн, 405 жуулчин, жуулчны агентлагийн таван ажилтан явсан аж. Одоогоор Хөх мөрөнд аврах ажиллагаа явагдаж байна. Бороо, хүчтэй салхи аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ. 20 хүнийг аварсан гэх мэдээлэл байна.