Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хөлбөмбөгийн баярт урьж байна

Хүүхэдтэйгээ хамт нэг өдрийг хөлбөмбөг тоглон, дээрээс нь бэлэг авахыг хүсвэл МХБХ-ны Хүүхдийн хөлбөмбөгийн баярт очоорой.

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зургадугаар сарын 1-нд “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна.

Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх Хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэнд хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрүүлэхээр болжээ.

Зургадугаар сарын 1-нд 12:00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг эхчүүд охид, хөвгүүдээ дагуулан ирж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай сайхан өнгөрүүлэх боломж олгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *