УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эх орондоо ирээд байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн сэйро А.Өнөболдыг хүлээн авч уулзлаа. Сэйро А.Өнөболд тавдугаар сарын Нацу башёд амжилттай барилдаж, долдугаар сараас эхлэн дээд зиндаанд дэвшин барилдахаар болсон юм. Тэрээр макүүчи зиндаанд дэвшин барилдах монголын 23 дахь сүмоч болж байгаа ажээ.
Эх орныхоо нэрийг хилийн чанадад өндөрт өргөж, амжилтаа ахиулж байгаа сэйро А.Өнөболдод Ё.Отгонбаяр гишүүн баяр хүргэж, их аварга болохыг ерөөлөө. Сэйро А.Өнөболд Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат юм байна.