Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Дотуур байр хэмээх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ” нийтлэлийг уншаарай

Уншигч, захиалагчдынхаа тоогоор тэргүүлдэг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар танд хүрч байна. Өнөөдрийн сонин 20 нүүрээр хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжлагаар нийслэлийн тэргүүний 69 дүгээр цэцэрлэгийг онцолж байна. Тус цэцэрлэгийн багачууд эмч, үсчин, гоо сайханч, гэрийн эзэгтэй нарын дүрд хувирч тоглодог ажээ. Хүүхдийн баяр баясгалан, инээд хөөр, аз жаргал бялхсан өргөөнөөс энэхүү сурвалжлагаа бэлтгэлээ.

Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн М.Сономпилийн ярилцлага нийтлэгдлээ. Мөн УИХ-ын чуулганы талаарх мэдээлэл, улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг тусгасан байна.

Нийтлэлийнхээ сэдвээр нийгэмд жин дардаг “Өдрийн сонин”-ы Баримт үзэл бодол хэмээх III нүүрт “Дотуур байр хэмээх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ” нийтлэл хэвлэгдсэн байгаа. Дунд сургуулийн дотуур хэзээнээсээ хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж ирсэн шүүмжлэлтэй асуудлыг манай нийтлэлч Э.Энэрэл хурцаар хөндсөн байна.

Цаг үе нүүрт нийгэмд өрнөсөн үйл явдлуудын мэдээллийг багтаалаа. Тухайлбал, автобус компанийнхны ажил хаялт үргэлжилж байгааг, нийслэлд хоёр гүүрэн гарц барихаар төлөвлөсөн, Баянзүрх дүүргээс “Архины хамааралтай болон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх” аян өрнүүлж буй зэрэг олон мэдээ,мэдээлэл тусгагдлаа.

Баримт, үйл явдал нүүрт хар тамхины талаарх хор хөнөөл болоод мансууруулах бодист донтсон хүмүүст шүүхээс ямар ял шийтгэл оногдуулав зэрэг сүүлийн үеийн мэдээллийг баримт нотолгоотойгоор танд хүргэж байна.

Дэлхийн мэдээ нүүрт Олон улсын хөлбөмбөгийн зарим гишүүнийг саатуулсан тухай, Энэтхэгт хэт халсанаас 1100 хүн амиа алдсан зэрэг дэлхий дахины анхаарлын төвд орсон мэдээллүүд багтжээ.

Наадам айсуй нүүрт Үндэсний баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертын Ерөнхий найруулагчийн ярилцлага орсон байгаа. Өнөө жилийн наадмыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий зураач, найруулач Д.Ганбаатар найруулах бөгөөд наадамчдад ямар шинэ соргог зүйл бэлдэж байгаагаа сонирхуулжээ.

Хүмүүс нүүрээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн ярилцлагыг уншаарай. Тэрбээр туулж ирсэн ялгуусан амьдралынхаа талаар энгүүн сайхан яриа өрнүүлжээ.

Уул уурхай нүүрт Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институцийн ерөнхийлөгч Д.Дамба Таван толгойн асуудлаар хэрхэн юу гэж ярьсныг тольдоорой.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *