Categories
мэдээ нийгэм

Өвөрмонголчуудын эрх зөрчигдөж байна гэв

Монгол Улсад элэг нэгт, Монголоо гэсэн сэтгэлтэй өвөрмонгол иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар “Монгол хүн монгол хүндээ туслая” төрийн бус байгууллага болон Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголд одоогоор 1000 орчим Өвөрмонгол иргэн ажиллаж, сурдаг аж. Гэтэл тэднийг шуудайтай мөнгө шиг харж байна хэмээн тэд ярьсан юм. Тухайлбал, Хөлөнбуйр аймгаас ирсэн С.Билигбаатарыг Монголын гурван иргэн хужаа хэмээн зодсон бөгөөд амиа аврахын тулд тэрээр хоёр давхараас үсэрч хугархай хөлтэй цэргийн ангийн хашааг давсан байна. Түүнийг цэргүүд барьж аван түргэн дуудахад эмч нь нутагтаа очиж яаралтай мэс засал хийлгэхгүй эд эс нь үхжиж байна гэжээ. Гэтэл түүнийг хэргээс мултрахын тулд хөлөө хугалж, биеэ хөх няц болгож өөрийгөө гэмтээсэн, цэргийн анги руу нэвтэрсэн хэмээн хэрэгт холбогдуулах гэж байхад нь хүний эрхийг хамгаалагчид хэргийг нь хэрэгсэхгүй болгуулж нутаг руу нь явуулжээ. Мөн тэрээр хүчнийхнээс амь аврагдахын тулд гомдолгүй гэж мэдэгдээд, хохирч үлдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *