Ажил дээрээ ядарч байна уу? Гурван аяга кофе уухын оронд дараах 10 алхмыг мөрдөхийг хичээгээрэй.
Та магадгүй энэ талаар маш олон нийтлэл уншсан байж болох юм. Ажлын байрны бүтээмж нэмэгдэхэд ажил эрхлэлт буурдаг цаг үе ч бий. Энэ үед цөөн хүн ажилтай үлддэг учраас тэд илүү шаргуу, олон цагаар ажиллах шаардлагатай болдог. Олон хүмүүс ядрахаараа кофе ууж, эрч хүчний ундаа сорж суудагт гайхах юм алга.
Хоногийн 24 цагт та бүтээлч байх шаардлагатай ч өндөр эрч хүчтэй бас аз жаргалтай байх ёстой. Өөрөөр хэлбэл та өөрийгөө доройтуулсаар байх юм бол уйтгар гунигтай, уур уцаартай, харамч нэгэн болж хувирна.
Ажлын шаардлага хүмүүсийг завгүй болгож, заримдаа энгийн мартагдсан зүйлс ч тэднийг эрч хүчтэй болгодог. Та эрч хүчээ нэмэгдүүлэх дараах аргуудыг дагаж мөрдөөд үзээрэй. Эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд тамхи татах эсвэл кофе уух хэрэггүй.
1. Өдрийг дасгалаар эхэл
Их хэмжээний дасгал хийх нь таныг ядраана гэж та магадгүй бодож байж болох ч үнэндээ тухайн өдөрт шаардлагатай цусыг шахах эхний алхам болж өгдөг. Мөн өглөөний цайгаа сайн ууж, өдрийн цэнэгээ авахаа бүү мартаарай.
2. 20 минут дугхий
Та ажил дээрээ хамтран ажиллагсаддаа унтаж байгаагаа харуулахыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Гэхдээ судалгаагаар багахан хугацаагаар дугхийх нь өдрийн турш биеэ сэргээхэд тусалдаг болохыг тогтоосон байна. Миний мэддэг нэг байгууллага ажилчдад зориулсан дугхийх өрөөг тохижуулж, автомат массажны сандалнуудыг суурилуулсан байдаг.
3. Хувийн бүх атаа жөтөөгөө арилга
Бидний сэтгэл хөдлөл цүнхтэй адил. Оруулахыг нь оруулаад гаргахыг нь өдөртөө гарга. Хамтран ажиллагчдаа уурлах эсвэл танай ажлаас хол хэн нэгэнд уурлах нь эрч хүчийг сорж үгүй хийж байдаг. Бид ихэнхдээ мэдрэмжүүдээ үл тоомсорлож чадна гэж боддог боловч зүгээр л баг зүүгээд тэдгээрийн төлөө эрч хүч, энергиэ зарцуулж, алдаад байдаг. Та өөрийнхөө бүх атаа жөтөө, уур бухимдлаа жагсааж бичээд тэднийг алга болтол шийдвэрлэх цаг гарга. Тун удахгүй та хэн нэгэн таны хоногийн 24 цаг дээр хэдэн минут нэмчихсэн юм шиг л санагдах болно.
4. 15 минутын инээд, хошигнол хийх завсарлага ав
Инээд бол төрөлхийн эрч хүчийг нэмэгдүүлдэг зүйл. Инээднээс ялгарах эндорфин таньд дасгал суургуулилалт хийсэн юм шиг л сайн нөлөө үзүүлэх болно. Инээд, наргиантай байх зүйлд оролц эсвэл Yuotube-ээр хөгжилтэй бичлэг ч үзэж болно шүү дээ. Хамтран ажиллагч хэн нэгэнтэй хамт хөгжилтэй зүйл хий. Та эргэн тойрныхоо уур амьсгалыг гэрэлтүүлэх бөгөөд хүн бүр өдрийн үлдсэн цагийг сайхнаар мэдрэхэд туслах болно. Үүнийг үдийн цайны дараа 2 цаг 30 минутын үед хийвэл сайн.
5. 15 минут алх
Заримдаа та зүгээр л гарах хэрэгтэй болдог. Цаг агаар халуун, хүйтэн, бороотой эсэхээс үл хамааран ширээ сандлаасаа босоод алх. Алхах нь таны бие махбод, оюун санааг залуужуулахад тусалдаг. Смартфоноо ч орхи. Сунгалтын дасгал хий, амьсгал ав. Тэгээд гадагш гараад алхах нь таныг сэрүүцүүлж, сэргээх болно.
6. Өдрийн цайны цагаар ямар нэг хөгжилтэй зүйл унш
Ажлаас бага зэрэг хөндийрөх нь оюун санаагаа цэвэрлэж, эрч хүчээ сэлбэхэд сайн нөлөө үзүүлдэг. Өдрийн цайны цагаар богино өгүүллэгүүд унших нь миний хийх дуртай зүйл. Тэдгээр өгүүллэгүүд хөгжилтэй байх албагүй ч цайны цагаар нэгийг уншиж дуусгах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажлын өдөртэй “тэмцэх”-эд туслах болно.Марк Твэйн эсвэл Рюдярд Киплинг гэх мэт сонгодог зохиолчдын бүтээлийг ч уншиж болно. Ингэснээр өөрийнхөө цаг завийг үр дүнтэй өнгөрүүлэх зүйл хийж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно.
7. Босс эсвэл хамтран ажиллагчтайгаа үүссэн зөрчил, маргааныг шийдвэрлэ
Зөрчил, маргаан таны анхаарал төвлөрлийг “идэж” маш хурдан ядраадаг гэдгийг бодох хэрэгтэй. Нэг газраа саатаж, гацах хэрэггүй. Тулгарсан асуудлуудыг даван туулж шийдвэрлэ. Хэрэв та нээлттэй, уян зөөлөн сэтгэлтэй, эелдэг бол асуудлыг тааламжтайгаар шийдвэрлэхэд илүү хялбар байх болно.
8. Хамтран ажиллагчдаа зориулж ямар нэг сайхан зүйл хий
Эрч хүч хүнээс хүнд хялбархан дамждаг. Энэ арга маш олон түвшинд тусалдаг. Хэн нэгний тухай бодох, хэн нэгэнд бэлэг өгөх, талархлаа илэрхийлэх нь эрч хүчийг нэмэгдүүлдэг. Энэ аргыг өдөр бүр ашиглаж, гайхалтай мэдрэмжийг мэдрээрэй.
9. Сайн найзыгаа дуудаад 15 минут чалч
Дотны сайн найзтайгаа цагийг өнгөрөөхөөс илүү сайхан зүйл надад байдаггүй. Богино хугацаанд уулзсан ч бай, тухайн өдөр тохиолдсон бүтэлгүйтлийг арилгах боломж ч бай дотны найзтайгаа уулзах нь таны эрч хүчийг сэлбэж, “хэцүү өдөртэй” тулалдахад шаардагдах дэмжлэгийг үзүүлэх болно. Энэ аргын давуу тал нь танай найзад ч бас ижил нөлөө үзүүлнэ.
10. Ажилдаа дуртай эсэхээ баталгаажуул
Хэрэв та хийж байгаа ажлаа үзэн яддаг бол миний өгч байгаа ямар ч зөвлөгөө, ямар ч кафейн таны эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэл гутралтай ажлын өдрүүдийг тань арилгаж чадахгүй шүү дээ. Таньд ямар зүйл хийх нь таалагддагийг олж мэдэхэд анхаарал хандуул. Өөрийгөө болон өөрийнхөө эргэн тойронд байгаа хүн бүрийг ч бас уйтгар, гунигтай болгох хэрэггүй. Амьдрал богинохон, та өдөр бүрийг аз жаргалтай өнгөрөөхөөр ирсэн шүү дээ.