Төрийн ордонд гал гарсан тухай мэдээ дөнгөж сая ирлээ. Төрийн ордны баруун жигүүрийн хоёрдугаар давхарт байрлах Засгийн газар хуралддаг танхимд гал гарсан байна. Үүний улмаас Төрийн ордны хоёр болон гуравдугаар давхар битүү утаатай болжээ.Албан бус мэдээллээр галын шалтгаан цахилгааны залгуураас үүдсэн бололтой. Одоогоор Засгийн газар хуралддаг танхимын үүдэнд хамгаалалтад аваад байна.
Яг одоо Онцгой байдлын гал унтраах ангийнхан ордон руу орж иржээ. Иймд ордноос хүмүүсийг гаргаж байна
Өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болох учиртай. Танхимд нь гал гарсны улмаас Засгийн газар хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
М.МӨНХ