Categories
гадаад мэдээ

Люксембургийн Ерөнхий сайд ижил хүйстэнтэйгээ гэрлэв

Люксембургийн Ерөнхий сайд удаан хугацаанд үерхсэн ижил хүйстэнтэйгээ гэрлэжээ. Тэрбээр өөрийгөө гей гэдгийг нуудаггүй юм.
Ерөнхий сайд Ксавье Беттел болон бельги уран барилгач Готье Дестени өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хотын хурлын танхимд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд хуримын ёслол хийжээ.

Ерөнхий сайд Беттел гей гэдгээрээ олонд танигдан гарч ирсэн бөгөөд албан ёсны олон арга хэмжээнд хамтрагчтайгаа оролцож байсан юм.

Либерал улс төрч Беттел 2013 оны сонгуульд ялснаар улсынхаа 30 гаруй жил үргэлжилсэн консерватив дэглэмд цэг тавин ерөнхий сайд болж байжээ.

Беттел нь ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн дэлхийн засгийн газрын хоёр дахь тэргүүн боллоо. 2010 онд Исландын Ерөнхий сайд ижил хүйстэнтэйгээ мөн гэрлэж байсан юм.

Одоогоор Европын 13 улс ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хуулиар хүлээн зөвшөөрөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *