Categories
гадаад мэдээ

Жорж Бушийн дүү Жэб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Жорж Бушийн дүү Жэб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө АНУ-ын Флорида мужийн экс захирагч Жэб Буш Невада мужид хэвлэлийнхэнтэй чөлөөт ярилцлага хийсэн. Тэрбээр энэ үеэр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж буй тухайгаа ам алджээ. Сэтгүүлч түүнээс ах Жорж Бушаасаа ямар талаараа өөр вэ хэмээн асуухад Жэб Буш “Би 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ. Ялалт байгуулбал өндөр хурдтай, тогтвортой эдийн засгийн өсөлтийн төлөө, илүү олон хүнийг аз жаргалтай амьдруулахын төлөө ажиллана. Өмнөх Ерөнхийлөгчдөөс өөр байх болно” хэмээжээ. Гэхдээ тэрбээр 2016 оны сонгуульд өрсөлдөх эсэхээ бүрэн шийдээгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Жэб Буш “Би сонгуульд өрсөлдөх талаараа олон хүнтэй зөвлөлдөх шаардлагатай. Тиймээс ч хурдан хугацаанд шийдвэр гаргах болно. Хүмүүс намайг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна” гэжээ. “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлаагүй Жэб Буш сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “хэрэв” гэх үгийг орхиж ярьсан байна. Тиймээс тэрбээр Висконсин мужийн захирагч Уокер, Нью-Жерси мужийн захирагч Кристи нарын хуурмаг багийг хуулав. Тэд улс төрийн үйл ажиллагааны комисс байгуулж, их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулж, Америк даяар лекц уншин яваа атлаа өдгөөг хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэх дуудлагаас татгалзсаар байгаа хэмээн Нью-Йоркийн хэвлэлд онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *