Categories
мэдээ нийгэм

Налайхын захирагчийн сонгууль зургадугаар сарын 14-нд болно

НИТ-ийн хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор Багануур, Налайхыг дагуул хот болгон хөгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Үүний хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын захирагчийг сонгох сонгуулийг зургадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргав.

Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, сонгуулийн хэсгийн хороодыг энэ сарын 23-ны дотор байгуулж, үйл ажиллагааг нь нэгтгэн удирдаж, сонгуулийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг сонгуулийн Нэгдсэн хороонд үүрэг болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *