Categories
мэдээ спорт

Японы волейболчид Азийн зүүн бүсийн аварга боллоо

Азийн волейболын холбооноос Монголд зохион байгуулж буй Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Монголын эрэгтэй баг тамирчид тус тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан бол хүрэл медалийг Бүгд найрамдах Солонгос улсын баг тамирчид хүртэв. Харин тэмцээний аваргын төлөө Япон, Тайванийн багууд тоглож, Японы волейболчид аваргаллаа. Тайванийн багийн хувьд энэ тэмцээний мөнгөн медалийн эзэд болцгоож байна. Тавдугаар байрт БНАСАУ, зургадугаар байрт БНХАУ-ын Хонконг, долдугаар байрт Хятадын баг тамирчид тус тус шалгарсан юм. Харин БНХАУ-ын Макаогийн баг сүүл мушгив.

Дашрамд дуулгахад Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонконг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *