Categories
мэдээ нийгэм

Волейболын холбооны эсрэг УРИАЛГА гаргалаа

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа шигшээ багийн тамирчдаас ярилцлага авах гэсэн сэтгүүлчийг “Гэрээ байгуулсан телевизүүдтэйгээ л хамтарч ажиллана. Танайх бүртгэлгүй учраас босго давах эрхгүй” гээд чирч гаргасан тухай Мэдээ.мн / http://www.medee.mn/main.php?eid=62760 / сайтад мэдээлсэн байна.

Сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлж байгаагаас нь хамааран ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эрс буруушааж байна. Энэхүү бүдүүлэг үйлдлийнхээ төлөө буруутай этгээдүүд уучлал гуйх ёстой.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрлөөс нь хамааран ялгавартай хандах, сэтгүүлчийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах аливаа оролдлогын эсрэг манай салбарынхан хойшид эв нэгдэлтэй, нэгэн дуугаар тэмцэж, онцгой тохиолдолд бүх мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч тухайн арга хэмжээ, үйл явдлыг мэдээлэхээс татгалзах хэлбэрээр эсэргүүцэл үзүүлж байхыг уриалж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

2015.05.13. Улаанбаатар хот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *