Categories
мэдээ нийгэм

Дутуу нярайн эндэгдлийг бууруулах боломжийн талаар хэлэлцэв

“Ази-Фарма” ХХК, БНСАУ-ын “YUHAN Corporation” –тай хамтран “Нярайн амьсгалын цочмог дутмагшилын хамшинжийн үед Сурфактантыг хэрэглэсэн Солонгос улсын туршлага”, “Сурфактант эмчилгээний өнгөрсөн, одоо, ирээдүй”сэдэвт сургалтзохион байгууллаа. Сургалтанд “Нийслэлийн өргөө”, “Нийслэлийн хүрээ”, “Нийслэлийн амгалан” амаржих газрууд болон ЭХЭМҮТ, “Гурван гал”, “Бид танд төлөө”,” Хатагтай” зэрэг улсын болон хувийн амаржих газруудаас 70 гаруй нярайнэмч нар хамрагджээ. “Ази-Фарма” ХХК БНСУ-ын “YUHAN CORPORATION”-тай хамтран ажиллаж амьсгалын цочмог дутмагшилт хамшинж бүхий дутуу нярайн эмчилгээнд хэрэглэдэг “NEWFACTAN”-сурфактантыг Монгол улсад оруулж ирээд байна.

“YUHAN CORPORATION”-ны “NEWFACTAN”-сурфактант нь анх 1996 онд үйлдвэрлэгдэж, түүнээс хойш өөрийн улсдаа болон бусад олон улс оронд тасралтгүй хэрэглэгдэж байгаа бэлдмэл юм. БНСУ-д жил бүр 70000 нярай дутуу төрдөг бөгөөд тэдгээрээс 14000 нь амьсгалын цочмог дутагдлын хамшинж эмгэгтэй байдаг тул “NEWFACTAN”-сурфактант бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэж дутуу нярайн эндэгдлээ бууруулж чаддаг байна. Сурфактант эмчилгээг хийж эхэлсэнээр дутуу нярайн эндэгдлийг бууруулж чадсан тухай манаймэргэжилтэнүүд ч онцолдог.

Манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд 4 дахин бууруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд2013 оны статистик үзүүлэлтээр 79780 хүүхэд төрсөн нь өмнөх он (2012он)-той харьцуулахад төрөлт 6.1 хувиар буюу 5002 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс нийт төрсөн хүүхдийн 4.2 хувь нь болох 3350 нярай 2500гр-аас бага жинтэй буюу дутуу төрсөн гэсэн мэдээ бий.

Нялхсын эндэгдлийн тэргүүлэх байрыг нярайн түүн дотроо дутуу нярайн эндэгдэл эзэлдэг. Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт ихсэхийн хэрээр дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж байгаа ч эндэгдэл буурахгүй байна.Түүнчлэн нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудын нэг нь амьсгалын тогтолцооны өвчин (нийт эндэгдлийн 15.7 хувь) байгаа тул амьсгалын цочмог дутагдлын хамшинжтэй дутуу нярайд сурфактант эмчилгээг хийх нь дутуу нярайн эндэгдлийг бууруулах нэг томоохон арга зам гэж үздэг байна.

Ажоу Их Сургуулийн эмнэлгийн дэд захирал, Хүүхдийн тэнхимийн профессор доктор Мүүн Сүнг лекц уншихаас гадна “Нийслэлийн өргөө” амаржих газарт амьсгалын цочмог дутагдлын хамшинж эмгэгтэй дутуу нярайд сурфактант эмчилгээг хэрхэн хийх талаар үзүүлэх сургалт хийсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *