Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

500 мянган тонн үр тариа хурааж авна

Улсын хэмжээнд 370 аж ахуй нэгж, 35 мянган өрх тариалалт хийх бэлтгэл ажлаа хангаж эхлээд байгаа аж. Энэ жил нийт 400.8 мянган га талбайд тариалалт хийж, 500 мянга гаруй тонн үр тариа хураан авах нь. Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд үрийн буудайг 20 хувь, шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэжээ. Одоогоор аж ахуйн нэгж, иргэд Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас 1.8 мянган тонн буудайн үр, 444 тонн шатахуун авах гэрээ байгуулжээ. Үүнээс гадна энэ жил газар тариалангийн үйлдвэрлэлд нийт 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоо гарч, холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа аж. Хаврын тариалалт, уринш боловсруулалтаас урьтаж БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 132 тракторыг тариаланчдад нийлүүлэхээр болсон байна. Харин үр тарианы 48 комбайныг ургац хураалтаас өмнө нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ жилд Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас зээлийн эргэн төлөлтөд эрсдлийн үнэлгээ хийхээр болсон юм. Ингэснээр найдвартай, сайн харилцагчийг тодруулж үр, шатахуун, ургамал хамгааллын бодисын урьдчилгааг 0-30 хүртэл хувь бууруулахаар төлөвлөсөн байна. Харин улаанбуудайн урамшууллын асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэнэ. Ингэхдээ шалгуур дээр өөрчлөлт оруулж, цавуулаг, ургацын чанар зэрэгт үндэслэн урамшуулал олгох чиглэлд анхаарах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *