Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын тэмцээнд Монголын тамирчид тэргүүлжээ

Энэ амралтын өдрүүдэд дэлхийн 10 орны 72 тамирчин оролцож буй Хонконгийн Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд болж байна.

Энэхүү тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн арван тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож, дунд насны ангилалд дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэд багийн дүнгээр 16 мянга 987 оноо авснаар Монголын тамирчид тэргүүлсэн байна.

Тэмцээний “Images” төрөлд Т.Энхжин дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоосон бөгөөд тэрбээр 30 дүрсийг ердөө 14 секундэд цээжлэн алдаагүй нэрлэснээр тэргүүлжээ.

Сонирхуулахад Ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Энхжин “Images” төрөлд “Дэлхийн рекорд” тогтоосноор 2000 долларын эзэн болжээ. Т.Энхжингийн хувьд 17 настай, энэ тэмцээнд орохоор шалгарсан хамгийн залуу тамирчин бөгөөд түүний багш дасгалжуулагч Б.Баасандорж аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *