Categories
мэдээ улс-төр

Су.Батболд гишүүн ажлын хэсгээс гарч магадгүй гэнэ

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдсан Тавантолгой дахь ажлын хэсгийнхэн анхны хуралдаанаа хийж байгаа аж. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хуралдааныг ахлан явуулж байгаа гэнэ. Тавантолгойн ажлын хэсэгт А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд багтаад байгаа. Гэтэл тэдний зарим нь ажлын хэсгээс гарах сонирхолтой байгаа бололтой. Су.Батболд гишүүн гэхэд л мэргэжлийн бус хүмүүстэй хамт Тавантолгойн гэрээг шүүх, цаашлаад явахгүй нь тодорхой болсон Тавантолгойн хариуцлагыг хүлээх сонирхолгүй байгаа бөгөөд ямартаа ч ажлын хэсгийн анхны хуралдаанд оролцсоныхоо дараа шийдвэрээ гаргах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *