Categories
гадаад мэдээ

Малала охиныг хөнөөхийг завдсан этгээдүүдэд ял оноолоо

Нобелийн энх тайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч Пакистан охин Малала Юсафзайг хөнөөхийг завдсан 10 этгээд шүүхээс ял сонссон байна.

Хэрэгт буруутгагдсан 10 хүнийг өнгөрсөн есдүгээр сард баривчилсан бөгөөд өнгөрсөн мягмар гаригт болсон шүүх хурлаас хэрэгтэн тус бүрт 25 жилийн хорих ял оноожээ. Охины амь насыг хороох тушаалыг Талибаны зэвсэгт дайчдын толгойлогч Муллах Фазлуллах өгсөн гэж Пакистаны албаны хүмүүс таамаглаж байна.

Малала хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн сурах эрхийн төлөө тууштай тэмцсээр ирсэн билээ. Түүний энэхүү үйлдлийг хүчтэй эсэргүүцэгч зэвсэгт дайчид 2012 оны аравдугаар сард охиныг сургуулиасаа гарч явахад нь буудаж хүнд шархдуулсан боловч тэрээр азаар амьд үлдсэн юм.

Талибын алан хядагчдын заналхийллээс болж Малала охин Пакистанд эргэн очих боломжгүй болсон бөгөөд одоогоор Их Британийн Бирмингэм хотод гэр бүлийн хамт амьдарч байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *