“Байгаль эх дэлхийгээ хайрлах тэнгэрлэг аян”-ы залуус аяныхаа хүрээнд ирэх сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “ИРЭЭДҮЙ” цогцолбор сургуулийн ойр орчимд 2000 мод тарих гэж байгаа юм байна. Залуус өчигдөр тус сургуулийн захирал н.Цагаанцоожтой хайлаас, гүйлс, шар хуайс, үхрийн нүд, чацаргана, монос, голт бор зэрэг долоон нэр төрлийн 2000 модыг арчилж тордож, хамгаалан ургуулах гэрээ байгуулжээ. “Ирээдүй” цогцолбор сургуульд тус дүүргийн долоон сургууль харъяалагдаж нийт 10 000 хүүхэд суралцдаг юм байна.