Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт эхэллээ

Элсэлт зохион байгуулах тухай Нийслэлийн Боловсролын Газрын даргын тушаал гарсан.

Уг тушаалын дагуу Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг өнөөдрөөс эхлүүлж тавдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар заажээ.

Элсэлтийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн элсэлтийн комиссын дарга, ЕБС-ийн захирал, удирдлагуудад үүрэг болгосон байна.

Мөн нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн, төрийн өмчийн Ерөнхий Боловсролын Сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэх тушаал гаргажээ.

Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, Ерөнхий Боловсролын Сургуулийн захирал нарт үүрэг болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *