Categories
мэдээ нийгэм

Байгууллагаа тохижуулж таван сая төгрөг хожих боломжтой

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг энэ сарын 20-ноос есдүгээр сарын 25-ны хугацаанд хэгжүүлэхээр зарлалаа.

Уралдаанд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл хэлбэр харгалзахгүйгээр хамрагдана.

Уралдааны явцад:

  • -Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг худалдааны салбарт долоон ангиллаар 22 төрлийн номинаци,
  • -Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дөрвөн ангиллаар 16 төрлийн номинаци,
  • -Хүнс, хөнгөний үйлдвэрлэлийн салбарт 4 ангиллаар 8 төрлийн номинаци,
  • -Ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 13 ангиллаар 17 төрлийн номинаци,
  • -Төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбарт 13 ангиллаар 24 төрлийн номинаци,нийт 41 ангиллаар 87 номинацийг шалгаруулах юм байна.

Ажлын хэсэг хариуцсан хороодын байгууллага, аж ахуйн нэгж бүрийг 14 хоногт нэг удаа шалгаж дүн мэдээг фото зургаар баримтжуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлж байх бөгөөд сap бүрийн эцэст өмнөх хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаагүй байгууллагад “ГАХАЙ” наалт, идэвх чармайлттай ажиллаж, онцгой ахиц дэвшил гаргасан байгууллагад “СМАЙЛ” наалт гардуулах ажээ.

Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллагаар 87 аж ахуйн нэгжийг шалгаруулах бөгөөд тус бүр ТАВАН САЯ төгрөгөөр шагнаж,30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр нийтэд сурталчлах юм байна. Шагнал гардуулах ёслол их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд ирэх есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах аж.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *