Categories
гадаад мэдээ

Барилгын ажилчид динозаврын өндөг олжээ

Хятадын Гуандун мужийн Хейюуан хотод барилгын ажилчид 43 ширхэг динозаврын өндөг олжээ. Энэ хотыг динозаврын өлгий нутаг гэж нэрлэдэг бөгөөд 2004 онд музейд нь байрлах олон төрлийн динозаврын өндгөөрөө “Гиннесийн ном”-д бичигдсэн байна. Музейн орлогч даргын мэдэгдсэнээр, анх удаа хотын төв хэсгээс динозаврын өндөг олджээ. Эрдэмтэн судлаачдын баг өндгүүдийг бүрэн бүтэн гаргахын тулд төв замын засварын ажлыг зогсоосон байна.

Нийт өндөгний 19 нь бүрэн бүтэн байсан бөгөөд хамгийн том өндөгний диаметр 13 см аж. Эрдэмтэд эдгээр өндөгүүдийг судалж ямар динозаврын өндөгүүд болохыг тогтооно гэжээ. Музейд байрлах ихэнхи өндгүүд нь 89 сая жилийн өмнөх үлэг гүрвэлүүд болох Овираптор буюу Нугасан толгойт динозаврынх юм байна. Энэ хотоос нийтдээ 17000 динозаврын өндөг олдсон бөгөөд хамгийн анх 1996 онд барилгын талбайд тоглож байсан хүүхэд өндөг олж байсан талаар CNN мэдээлжээ.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *