“Тавантолгой”-н төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Гэрээний төсөл дутуу бүрдүүлсэн материал болон зарим зүйлээс өргөн баригдалгүй хугацаа алдсан. Энэ нь гэрээний төсөл дэх зарим үг хэллэгийг жигдлэх, өмнөх төсөлд холбогдсон зүйлийг хасах зэрэг асуудал ч гарсан байна.
Уг төслөөс эхний ээлжинд 650 сая ам.доллар орж ирнэ. Эндээс “Чалко”-гийн өр, Монголын төмөр замд зарцуулсан төлбөрийг хийх аж. Эхний таван жилд 4 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх аж. Тэрээр “Өргөдлийн байнгын хороон дээр 3000 орчим хувьцааг эзэмшигчийн санал ирсэн. Бид хувьцааг мөнгөжүүлж чадаагүй 1.1 сая орчим хувьцаа эзэмшигчийг эргэж бүртгэх даалгавар авсан. Засгийн газраас оруулж байгаа хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрсөн. Нөгөө тогтоолууд нь Тавантолгойг тойрсон төслийн нэр ус томъёог жигдрүүлэхтэй холбоотой. 1072 хувьцаа гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ өмнө нь гарсан шийдвэр бол саналын эрхгүй хувьцаа. Цаана нь үлдсэн хувьцаа нь цэвэр Засгийн газар өөрөө өмчилнө. Засгийн газар ч өөрөө гэрээ хэлцэл хийх даалгавраа өгсөн байх хэрэгтэй гэж үзсэн. Энэ дагуу Засгийн газар хуралдаж шийдвэр гаргасан” гэлээ.