Categories
мэдээ улс-төр

АН-аас МАН-д шаардлага хүргүүлэв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос МАН-д шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад “1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын үндсэн хууль нь Монголын ард түмний нийтлэг хүсэл зориг, үнэт зүйлийг илэрхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалсан, төрийн байгуллага, үйл ажиллагааны зарчим, үндсийг тогтоосон Монгол улсын эрх зүйн дээд хүчин чадал бүхий баримт бичиг тул түүнийг дээдлэн сонгох сонгогдох эрхээ хамгаалан дараах мэдэгдэлийг сонордуулъя.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу “Улсын их хурал нэг танхимтай далан зургаан гишүүнтэй байна, Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгодог үндсэн эрхийг хангасан 48:28 харьцаатай холимог тогтолцоог үгүйсгэж татвар төлөгчдийн 6 тэрбум төгрөгөөр бүх нийтийн санал асуулга явуулах Монгол Ардын намын улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэж байна.

2. Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намд дийлэнх олонхийн санал өгснийг сануулж улс төрийн аливаа явуургүй үйлдлээ зогсоон “шийдлийн засгийн газар”-аас нэн даруй гарахыг шаардаж байгааг мэдэгдэе” гэж бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *