Интернэт хайлтын Yahoo компанийн орлого оны эхний гурван сарын байдлаар таамаглаж байснаас буурсан дүнтэй гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэл буурахад нөлөөлсөн байна. Эх сурвалжийн мэдэгдэж буйгаар, компани эхний улиралд ердөө 21 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Харин өнгөрөгч оны мөн үед 312 сая ам.долларын ашиг олж байсныг судлаачид харьцуулан дүгнэлт хийсэн байна. Yahoo-гийн гар утасны үйлчилгээнээс олох ашиг 61 хувиар өсч, үйл ажиллагааны ашгаас давснаар 1.04 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь ажиглагчдын таамаглаж байснаас хавьгүй өндөр дүн аж. Дээрх таагүй мэдээлэл тархсаны дараах хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны ханш нь 2 хувиар буурсан байна.