Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн хашаанд өнгөрөгч шөнө чоно явж байсныг устгажээ. Энэ тухай дуудлагыг иргэн А өнгөрөгч шөнө 02:35 цагт цагдаагийн байгууллагад өгснөөр дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалт явуулжээ. Сургуулийн хашаанд явж байсан чоныг хот тохижилтын анчнаар устгуулан, Онцгой байдлын хэлтэст хүргүүлжээ.