Баруун Африк болон Европын хэд хэдэн улсад бүртгэгдсэн Эбола вирусээр нийтдээ 10.602 хүн амиа алдаж, 25.556 хүн халдвар аваад байна. Тус вирусын тархалтыг зогсоох үүднээс Их Британи, АНУ-ын эмч нар өнгөрсөн оноос эхлэн “TKM-Ebola” бэлдмэлийг гаргаж авахаар ажилласан юм. Энэхүү бэлдмэлийг эболагийн халдвар авсан сармагчинд 28 хоногийн туршихад бүрэн эдгэрсэн тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдээллээ.
Туршилтад орж буй бусад сармагчины бие сайжирвал “TKM-Ebola” бэлдмэлийг Баруун Африк руу илгээх ажил энэ сардаа багтаж эхлэх болно гэж Чан мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. Эмч нар эболагийн халдвар авсан зургаан сармигчинд тус бэлдмэлийг тарьсан бөгөөд гурван сармагчин туршилтын явцад амиа алдсан байна. Мөн “TKM-Ebola” бэлдмэлийг Нигер улс руу илгээхээр болсон бөгөөд тус улсын хойд хэсгийн Ондо мужид нууцлаг тахал дэгдэж, 38 хүн амиа алдаад байна.