Categories
мэдээ нийгэм

“Гутал сугарсан нь гол биш, эзэн нь жагсаалаа хөөдөөгүй нь л чухал”

Дайны ялалтын 70 жилийн ой, Москва хотын Улаан талбайд болох ялалтын баярын парадад монгол цэргийн бие бүрэлдэхүүн улсаа төлөөлөн оролцохоор болсон нь бахархууштай. Жагсаалын бэлтгэлийн ажилтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ж.Бямбажав нар танилцсан юм. Харин энэ үеэр буюу парадад алхаж байсан нэгэн цэргийн гутал сугарч хоцорсон талаарх зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа. Тэгвэл энэ асуудалд Батлан хамгаалах яамнаас албан ёсны тайлбар хийжээ.

Тус яамны зүгээс албаны фэйсбүүк хуудаснаа “Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөл дээш жийлттэй учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь өөрөө чухал. Эд зүйлээс нь илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *