Ерөнхий сайд асан С.Баярын гадаад дахь үл хөдлөх хөрөнгийг УИХ-ын гишүүн Г.Уянга олны өмнө дэлгэж, шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ асуудалтай холбоотой АТГ-аас Г.Уянга гишүүнийг дуудаж мэдүүлэг авчсан байна. Энэ талаар Г.Уянга гишүүн “Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө. Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм дөрвөн баримт байна.
Tус бүр хоёр хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажсан.
Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.
Эхний 1-р хуудсанд:
Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр –2007-12-11
Бүртгэлийн хураамж–$67
Өргөдлийн хураамж–$75
Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар –$12986.5
Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333 гээд бүгдийг нь өглөө” гэв.
Харин Г.Уянгын дэлгэсэн баримтын талаар С.Баяр тайлбар хийхдээ “Би солиотой биш. Нэг газар долоон байшингаар яах вэ. Удахгүй Монголд очиж учрыг нь олно ” гэсэн билээ.
Г.Уянга гишүүн АТГ-т дараахь баримтуудыг өгсөн байна.