Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар НҮБ-д ханджээ

Тагнуулын ерөнхий газрын Сө­рөх тагнуулын газрын дар­гаар ажиллаж байсан хуран­даа Д.Цогтбаатар өөрийнхөө эрхийг бүдүүлгээр зөрчиж үндэслэлгүй зохиомол хэрэгт ял шийтгэсэн хэмээн НҮБ-ын иргэний болон улс төрийн эрхийн тухай фактад заасан эрхийн зөрчлийг хянан үздэг бие даасан байгууллагад ханд­сан байна. Уг байгууллага нь бие даасан 18 шүүгчээс бүрддэг аль ч улсын хараат бус байгууллага бөгөөд хэ­рэв тус байгууллага тухайн хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл гэрээнд нэгдэн орсон орны Засгийн газар шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй бол­гох, түдгэлзүүлэх үүрэг хүлээдэг байна. Д.Цогтбаатар нь төрийн өндөр албан ту­шаалт­ны нэр холбогдсон өр­гөд­лийг хуулийн дагуу Авли­гатай тэмцэх газарт шилжүүлснийг төрийн нууц задруулсан гэж хууль бусаар ял оноосон гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан билээ.

Г.ОНОН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *