Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт эхэллээ

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт Соёлын төв өргөөнд эхэллээ. Бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг UBS, EAGLE, TM телевиз шууд дамжуулна. Салбар хуралдаан 14:00 цагаас Blue sky tower-ын Diamond, Crystal, Topaz танхимд Худалдан авалт, төсөл хөтөлбөр, Дэд бүтэц, санхүүжилт, орон сууц, барилга, Made in UB, ОУ-н санхүүгийн төв, арбитр, Найрсаг, Ухаалаг Улаанбаатар сэдвээр болно. Оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг www.ubchamber.mn болон www.ulaanbaatar.mn цахим хуудсын форумын баннер хэсэгт бүртгэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Чуулганы хөтөлбөрийг дараах мэдээллээс харна уу.

Хаана: СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Хэзээ: 2015.04.15

Үргэлжлэх хугацаа: 09:00 – 13:15

Зочдын тоо: 1.000 хүн

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР

НЭГДСЭН ХУРАЛДААН

8:30-9:00

Бүртгэл

9:00-9:10

Нээлт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга

9:10-9:30

“Нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э. Бат-Үүл

9:30-9:50

“Нийслэл, хувийн хэвшлийн түншлэл”

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од

9:50-10:00

“Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги”

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа

10:00-10:10

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат

10:10-10:20

“Хувийн хэвшлийн санаачлага”

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин

10:20-10:30

“Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр”

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа

10:30-10:40

“Худалдан авалт, шилэн тендер”

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт

10:40-10:50

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл

10:50-11:00

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Н.Зориг

11:00-12:20

Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг

Бүх оролцогчид

12:20-12:35

Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од

12:35-12:45

Хүүхдийн найрал дуу

12:45-13:15

Цайны завсарлага

ОРОЛЦОГЧИД

Хурлын модератор:

Э.Долгион, Блумберг телевизийн Гүйцэтгэх захирал

Панеллист:

Р.Эрдэнэбүрэн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Роберт Шөүлхаммэр, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч
Ж.Од, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч
О.Амартүвшин, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий
захирал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах талаараа өчигдөр мэдээллээ. Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд мянга орчим төлөөлөгч оролцох аж. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм байна. Тус бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх аж. Мөн тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцох юм байна. Төр-хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *