Categories
мэдээ нийгэм

Баруун аймгийн зарим нутгаар шороон шуурга шуурна

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Увс, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говийн нутаг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Хяргас, Увс нуур болон Алтайн уулсаар 4-9 градус, Их нууруудын хөндий болон Дархадын хотгороор 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын талаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2015 оны 4 дүгээр сарын 15-наас 4 дүгээр сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16-нд Алтайн уулсаар, 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс,Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотггор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар дулаарна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *