Categories
мэдээ нийгэм

Сар бүрийн 3-ныг цус хандивлах өдөр болгов

Эрүүл мэнд, спортын яамнаас өнөөдөр төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн байна. Албаныхны тайлбарлаж буйгаар сар бүрийн 3-ны өдрийг сонгосон шалтгаанаа “Таны цуснаас 3 бүтээгдэхүүн бэлтгэж, 3 хүний амь нас авардаг. Мөн үүрд мөнх орших тулгын 3 чулуу, монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбын дээрх 3 гал, мөнх үргэлжлэхийн бэлгэдэл өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цаг зэргээс 3-ын тоо бол үүрд мөнх хувиршгүй гэсэн санааг агуулдаг”-тай холбон тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *