Categories
мэдээ нийгэм

ОХУ руу зорчих зөвшөөрлийн бичиг дуусчээ

ОХУ руу зорчих наймаас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн нөөц дуусч байгаатай холбогдуулан түр хязгаарлалт хийж, зөвхөн том оврын автобусанд уг зөвшөөрлийн бичгийг олгох болсон байна.

Зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байгаа учраас зөвхөн Улаанбаатар-Улаан-Үд, Сүхбаатар-Хиагт чиглэлийн тогтмол маршрутын автобус, галт тэргээр эсвэл 8-аас доош суудалтай авто машинаар ОХУ руу зорчиж болох юм байна.

Жуулчин тээврийн эрх бүхий байгууллагын том оврын автобусанд мөн адил зөвшөөрөл олгох боломжгүй болсныг албаны хүмүүс дуулгалаа.

Зам, тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд нэмэлт зөвшөөрлийн бичгийг олгож өгөх хүсэлтийг тавиад байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *