Хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийх юм. Лаосын үндэсний KM16 цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт орон нутгийн цагаар 16.00 цагт эхэлнэ. Тоглолт Улаанбаатарын цагаар 17.00 цагт эхлэх юм.
Ирэх онд болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт эхлээд байгаа бөгөөд “J” хэсгийн тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан.
Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.
“J” хэсгийн тэмцээний хуваарийг танилцуулья:
III.27 (Баасан) Монгол-БНХАУ (Улаанбаатарын цагаар 17.00)
III.29 (Ням) Монгол-Лаос
III.31 (Мягмар) Монгол-Сингапур тус тус тоглоно.