Categories
мэдээ нийгэм

Мэнэнгийн талд түймэр асч байна

Өнгөрсөн 24-ний өдөр буюу мягмар гаригт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Тосон гэх газарт хээрийн түймэр гарчээ. Түймэр одоо хүртэл унтраагүй байгаа бөгөөд Дорнод аймгийн нутгийг дамнан асч, Мэнэнгийн тал хүрээд байгаа аж. Салхины хүч их байгаагийн учраас түймрийг унтраахад бэрхшээлтэй байна гэж Онцгой байдлынхан хэлж байна. Түймрийг унтраахаар онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, орон нутгийн 54 иргэн, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч, Матад сумын 165 иргэн, Булган сумын 10 иргэн, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 44 албан хаагч нийт 336 хүн ажиллаж байна гэж ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын төвөөс мэдээлэв.

Хуурайшилт ихтэй энэ үед иргэд, аж ахуйн нэгж дор бүрнээ сонор сэрэмжтэй байхгүй бол санамсар болгоомжгүй байдлаас болж, байгаль экологи, эдийн засгийн асар их хохирол, цаашлаад эрдэнэт хүний амь нас ч хохирч болзошгүй тул иргэд анхаарал сэрэмжээ алдаж болохгүйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *