Манай арилжааны зарим банкуудад өнөөдөр үдээс хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1999, 2000 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.доллар худалдан авах үнэ 1993 төгрөг байна.
2013 он есдүгээр сард 1400 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар дараа сард нь огцом өсөж 1800 төгрөгт хүрсэн. Энэ өсөлт буурахгүй явсаар өнөөдөр 2000 төгрөгийн босгонд ирлээ. Ханш өнгөрсөн долоо хоногт тогтвортой буурах хандлагатай байв.
Ханшийн огцом өсөлт манай улсад валютын орох урсгал зогссонтой шууд холбоотой. 2012 онд Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум төгрөгт хүрч Монгол Улс доллараар хахаж байлаа. Харин өнгөрсөн 2014 онд энэ үзүүлэлт 400 гаруй сая долларт хүрсэн.
Categories