Он гарсаар Сүхбаатар аймгийн хэмжээнд таван удаа хээрийн түймэр гарсан байна. Үүнээс Сүхбаатар суманд хоёр удаа, Түмэнцогт, Мөнххаан, Дарьганга суманд тус бүр нэг удаа түймэр гарчээ. Хамгийн сүүлд энэ сарын 24-нд Сүхбаатар сумаас 64 км-т гуравдугаар багийн нутаг Тосон гэдэг газар гарсан түймрийг хараахан унтраагаагүй байгаа бөгөөд ОБХ-ын Аврах, гал унтраах анги ажиллаж байна. Хээрийн түймэр унтраахаар ОБХ-ийн 70 албан хаагч, зургаан автомашин, сум орон нутгаас 170 хүн, 17 машин, хилийн цэргийн ангиас 33 албан хаагч, гурван автомашин ажиллажээ.