Categories
мэдээ улс-төр

Л.Гүндалай АН-аас гарахаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-ын гишүүнээсээ татгалзаж, намаасаа гарч байгаагаа зарлалаа. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал хийж, ил захидлаа танилцуулан ийнхүү улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Мөн ирэх 2016 оны сонгуулиар Эрдэнэтэд нэр дэвшинэ гэдгээ ч илэрхийллээ. Өөрөөр хэлбэл гурав дахь хүчний орон зайд орж, шинэ нам байгуулан өнөөдрийн алдагдсан бодлогоос арай өөрөөр ажиллана гэж байв.Л.Гүндалай 2000 оноос хойш АН-ын гишүүн болж, Хөвсгөл аймагт дөрвөн удаа нэр дэвшиж, гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *