Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагддаг “Уран хөдөлгөөн гимнастик”-ийн тэмцээн энэ сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнийг бүх нийтийн бие тамир спортыг дэмжих, хүүхэд багачуудыг гимнастикийн хөдөлгөөнөөр эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, биеийн тамир спортод дур сонирхолтой болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн спорт хороо, боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан.
Тэмцээнд 65 дугаар цэцэрлэг I, 28 дугаар цэцэрлэг II, 72 дугаар цэцэрлэг III байрт тус тус шалгаран шагналын эзэд болов. Ингэснээр нийслэлийн тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан цэцэрлэгүүд оролцохоор боллоо.